Logo
AuPair
Герман Хөтөлбөр

Герман УлсадAu Pair Хийх

Европын зүрхэнд амьдарч, дэлхийд тэргүүлэгч улс. Сургалтын төлбөргүй боловсролын систем, үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд болон соёлын баялаг өвөөрөө алдартай.

Герман Улсын Тухай

ХБНГУ нь 83 сая хүн амтай, техник технологи, инженерийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улс. Сургалтын төлбөргүй боловсролын систем, үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд болон соёлын баялаг өвөөрөө алдартай.

Нийслэл

Берлин

Хүн ам

83 Сая

Хэл

Герман

Боловсрол, Соёл,
Туршлага

Au-Pair хөтөлбөр нь 18-26 насны залууст зориулсан олон улсын соёл солилцооны хөтөлбөр юм. Та зочин гэр бүлийн гишүээ болж амьдарснаар герман хэлний мэдлэгээ орчинд нь дээшлүүлж, бие даах чадвар болон хариуцлагад суралцана. Хөтөлбөрийн хугацаанд та байр, хоолны зардлаас чөлөөтэй амралт, сар бүр тогтмол халаасны мөнгө авна.

18-26 Нас
Орчинд нь сурах
Танд зориулсан хөтөлбөрүүд

Хэрэгждэг 3 Төрлийн Хөтөлбөр

Анхан шат

Герман хэл А1+

Ямар ч хэлний мэдлэггүй оролцогчдод зориулсан. Герман хэлийг анхан шатнаас А2 түвшин хүртэл сургаж бэлтгэнэ.

Бэлтгэл: 6 сар

Нас: 18+

Дунд шат

Англи хэл В2

Нислэгийн тийзийн урамшуулалтай. Англи хэлний мэдлэгтэй залууст зориулсан бөгөөд Герман хэлний А1 мэдлэг шаардлагатай.

Бэлтгэл: 4-6 сар

Нас: 20+

Эрэгтэй

Au-Pair Boy

Эрэгтэй оролцогчдод зориулсан хөтөлбөр. Англи В2 / Герман А2+ мэдлэгтэй, жолооны эрхтэй хөвгүүдэд зориулсан.

Бэлтгэл: 3-8 сар

Жолооны эрхтэй

Гэрээ & Нөхцөл

ХБНГУ-ын Au-Pair гэрээний дагуух стандартууд.

Ажлын Цаг

Долоо хоногт 30 хүртэл цаг ажиллана.

Халаасны Мөнгө

Сар бүр тогтмол 280 Евро авна.

Курсын төлбөр

Зочин айл сар бүр 70 Евро төлнө.

Амралт

Жилд 4 долоо хоногийн цалинтай амралт.

Орон Сууц & Хоол

Зочин айлаас 100% хангагдана

Тусдаа өрөө (Цонхтой)
Түгжигдэх боломжтой
Дулаан, тавилгатай
Байр, хоол үнэгүй